Ардчилсан нам 10 аймагт, МАН нийслэлд ялалт байгууллаа

2020-10-15 Мэдээ мэдээлэл

Орон нутгийн сонгуульд 17.169 нэр дэвшигч өрсөлдлөө. Аймаг, нийслэлийн хэмжээнд 816 мандат байгаа бол сум дүүргийн ИТХ-ыд 7.353 квот бий гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17.169 нэр дэвшигч өрсөлдлөө.

Санал хураалт дуусахаас өмнө буюу 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 46.7 хувь байлаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоо сул байсныг СЕХ-ноос онцлон тэмдэглэсэн.

Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Тодруулбал, НИТХ-д 10 мандат байгаа бөгөөд бүгд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Мөн дүүргийн ИТХ-д 43-аас 43 нь эрх баригч намын нэр дэвшигчид уухайлав.

Дархан-Уул аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулж, ШИНЭН нэг суудал авав. Булган аймагт 33 мандатаас 19 нь АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж, цэнхэртлээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 мандатын 36-д нь МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан бол АН 5, ХҮН 3, МАХН 1 суудал аваад байна.

Ийнхүү урьдчилсан дүнг танилцуулбал:

Сэлэнгэ аймагт МАН

Увс аймагт АН

Төв аймаг АН

Говь-Алтай аймагт АН

Хөвсгөл аймагт АН

Хэнтий аймагт МАН

Өмнөговь аймагт АН

Баянхонгор аймагт АН

Булган аймагт АН

Сүхбаатар аймагт АН

Баян-Өлгий аймаг АН

Дундговь аймаг АН

Ховд аймагт МАН

Баянгол дүүрэгт АН

Сүхбаатар дүүрэгт АН

Хан-Уул дүүрэгт МАН

Чингэлтэй дүүрэгт МАН

Баянзүрх дүүрэгт МАН

Найлаөх дүүрэгт МАН

Багануур, Багахангай дүүрэгт МАН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.