Сүхбаатар дүүргийн гурван Өрхийн эрүүл мэндийн төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” ӨЭМТ-д өнөөдөр эдгээр автомашиныг дүүргийн удирдлагууд хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.
С.Гэрэлсүх
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
2023-03-24
© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.