Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын төрийн төлөөл айлчлах хийх талаар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын сайд нар худалдаа эдийн засгийг сэргээх, олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм байна.
Тэгэхээр энэ удаагийн айлчлал нь дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар тархсан үетэй давхцаж буй учраас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал айлчлалыг халдвар хамгааллын өндөр дэглэмийн доор зохион байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцэж байгаа талаар тодруулав. Тодруулбал, айлчлал эхлэхээс өмнө Монголын талын төлөөлөгчдөд шинжилгээ хийх аж. Мөн Хятадын талын төлөөлөгчдөд шинжилгээ хийж, хариуг 6-8 цагийн дотор шуурхай гаргахаар бэлтгэл хийж байна гэв. Нислэгээр ирж байгаа бүх зүйлийг ариутгаж, халдваргүйжүүлэн, айлчлал дууссаны дараа бүх төлөөлөгчидтэй уулзсан, үйлчилсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авах юм байна.