1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэллээ

2017-05-11 Нийслэл

Налайх дүүргийн төв замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийг энэ  жил  хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд  нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болж нээлтээ хийлээ.

Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Эко тогтол” ХХК гүйцэтгэж ирэх аравдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ.

Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд  1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орсон байна. Тийм учраас замын хөдөлгөөний тав тух, аюулгүй байдал, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухтай зорчих, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлж байна.

Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Нээлтэд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, гүйцэтгэгч “Эко тогтол” ХХК-ийн захирал Э.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлов.

А.Уянга

Чуулган: Байр суурь

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.