УОК: Ирэх сард 2000 орчим иргэнээ татан авна

2020-05-29 Засгийн газар

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна.

Үүнд:

06 дугаар сарын 10-нд Казакстан,
06 дугаар сарын 11-нд Токио,
06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
06 дугаар сарын 18-нд Сөүл
06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.

Мөн ирэх сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.