ЗГ: Сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа

2020-05-6 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг билээ. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Тодруулбал, сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар өнөөдөр /2020.05.06/-өөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгасан байна.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

Сануулахад, Улсын онцгой комиссын шийдвэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа билээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.