Монгол Улс , Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Катар улсад сургалтад хамрагдаж байсан монголын 43 цэргийн алба хаагчийг тус улсад коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас Катарын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр эх оронд нь хүргэж ирлээ.
Тус нислэгийн зардлыг Катар улсаас гаргаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх онгоц буудалд 10:20 цагт газардсан бөгөөд 13:00-14:00 цагийн хооронд буцаж ниснэ. Энэ хугацаанд нисэх багийн бүрэлдэхүүн онгоцноос буухгүй юм.
Түүнчлэн тус нислэгээр ирсэн 43 цэргийн алба хаагчийг журмын дагуу Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.