Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас үргэлжлүүлнэ

2020-02-28 Засгийн газар

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа ажээ. Тодруулбал, ‪Сангийн сайд Ч. Хүрэлбаатар эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулан хэлэлцүүлж байгаа юм байна. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоогоод буй нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас тусгай горимоор үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.