Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг их сунгааны өмнө намаасаа хөөгдөж мэдэхээр нөхцөл байдалд оржээ. Намын гишүүдийнх нь ярьж буйгаар 2008-2016 оны хооронд буюу түүнийг намын даргаар ажиллаж байх үеийн намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлд дотоод аудитын шалгалт оруулсан юм байх. Гэвч энэ үеийн санхүү асуудалтай болох нь шалгалтаар илчлэгдэж, нийт найман тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэх. Янз нь Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, “Намын шинэ байр барина” хэмээн хандив цуглуулсан нь л будилаантай болж таарч байх шиг ээ.
Ямартай ч түүний энэхүү үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооноос намынхаа эд хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр “намаас хөөх” хүртэл шийдвэр гаргаад байгаа талаар дуулдаж байна.
Ер нь Н.Алтанхуяг гуай өндөр дээд албан тушаалаас буусан цагаасаа хойш нэлээд бухимдалтай явж байгаа. Түүний хэвлэлд өгсөн үе үеийн ярилцлага болон хамгийн сүүлд “Цензургүй яриа”-нд оролцохдоо илэрхийлсэн байр сууринаас харж болох юм. Тэр ч утгаараа мань хүн үе үе сонор чилээсэн мэдэгдэл хийдэг гэмтэй. Хамгийн сүүлд гэхэд л, МАНАН бүлэглэлийн шударга бусын хонгилыг нураана хэмээн мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч буйгаа мэдэгдэн өөрийн цахим хуудсандаа тодруулж байсан. Гэвч өөрөө ийнхүү намынхаа эд хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр ажин түжин суугаа бололтой.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.