УИХ-аар өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товолсон. Энэхүү асуудалтай холбоотойгоор төрийн ордонд хөл хөдөлгөөн их байна.
Ямартай ч одоогийн байдлаар чуулганы нэгдсэн хуралдааныг товлоогүй байгаа юм. Учир нь чуулган хуралдахаас өмнө УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт тус хороог хуралдуулах санал гаргасан юм. Харин энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авч чуулганыг завсарлуулсан байдалтай байна.
Энд нэг зүйлийг онцлоход, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүний тал хэсэг нь чуулганы хуралдаанд ирээгүй байв. Тийм учраас ямар ч хамаагүй аргаар нэгдсэн чуулганыг завсарлуулах гэсэн арга гэдгийг гишүүд шүүмжилж байлаа. Мөн Монгол Улсын парламентын түүхэнд байгаагүй хууль зөрчсөн үйлдлийг УИХ-ын дарга М.Энхболд гаргалаа гэж гишүүд үзэж буйгаа хэлж байв.
Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт хүргүүллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм. Эрхэм цэцийн гишүүдээ. Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий. Шударга ёсыг ард түмэн хүсэж байна” гэжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.