У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын 27 гишүүн гарын үсэг зурж, өргөн бариад байгаа бөгөөд АН дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.Үнэхээр ч энэ Засгийн газрын үйл ажиллагаанд хэн хүнгүй сэтгэл дундуур байна. Хариуцлага, сахилга батыг шат шатанд тогтооно гэж сүртэй мэдэгдэн гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгийн цуурай дарагдаагүй байхад сайд нар нь ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар өөртөө болон ах дүү, амраг садандаа хулгайгаар авсан нь баригдлаа. Төрийн тусгай хамгаалалттай яаманд төрийн албан хаагч бусдын гарт амиа алдлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын тусгай алба ажиллагаа явуулж, хүн хулгайлах гэж оролдлоо. Ам.долларын ханш огцом өсч, бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн нь ард түмний амьдралд хүндээр тусч байна. Улаанбаатар утаандаа умбаж, хүүхэд хөгшид эмнэлэгтээ багтахгүй хүйтэн хонгилд хэвтэж байхад Ерөнхий сайд ард иргэдээ гудамжны эмх замбараагүй жагсаал цуглаанд уриалан дуудсан болчимгүй мэдэгдэл хийж байгаа нь хачирхал төрүүлж байна.
Алхам тутамдаа алдаа гаргаж, хувийн эрх ашиг, албан тушаалынхаа төлөө зууралдан байгаа Ерөнхий сайдад зааж зөвлөдөг хүн ер нь байна уу. Уг нь Ерөнхий сайдын зөвлөхүүд гээд нэлээд олон хүний нэр дурайж байна. Зөвлөх гэдэг бол мэдлэг чадвар, туршлагаараа салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, улс орны эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зааж зөвлөдөг ноён нуруутай нэгэн байх ёстой. У.Хүрэлсүхэд ийм чигч шударга зөвлөх байна уу. Харамсалтай нь, түүний зөвлөхүүдийн дунд өмнө нь авилга албан тушаалын хэргээр ял эдэлж байсан, элдэв мөнгөний асуудалд орооцолдсон хүн цөөнгүй байна.
Тухайлбал, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, Л.Алтангэрэл, түүний туслах байсан Н.Энхбаатар нарыг нэрлэж болох юм.
Улсын нөөцийн газрын дарга байсан Л.Алтангэрэл гэдэг хүн улсын мөнгийг яаж хувьдаа ашиглаж болдгийг бодитоор харуулсан хүн. Түүнийг улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэмээн АТГ-аас шалгаж, 3,6 жилийн ял оноож байсан билээ. ОБЕГ-ын дарга асан П.Даш, Улсын нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэл нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэн, Л.Алтангэрэлийн эхнэрийн нэрдээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан 1.9 тэрбум төгрөгий гшилжүүлж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Мөн Л.Алтангэрэл өөрийн эхнэрийн нэрдээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуун худалдан авч зөрүү 237.4 сая төгрөгийг завшиж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зэргээр мөрдөн байцаалтын явцад олон хэрэг нь ил болж байв.
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар мөн л Ерөнхий сайдын зөвлөх. Богинохон хугацаанд сайдын алба хашихдаа мөн татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрж байсан нөхөр. Тухайн үед түүний хүүгийн гэрээс 600 орчим сая төгрөгтэй тэнцэх гадаад валют хулгайд алдагдсан нь шуугиан тарьж байлаа. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаах гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагашалгажэхэлсэнюм. Түүнийг гадаадаас ирэхэд энэ хэрэгтэй нь холбогдуулан нисэх буудлаас шууд баривчлан хорьж байлаа. Түүнээс хойш хэрэг хэрхсэн нь мэдэгдэхгүй чимээгүй алга болсон.
У.Хүрэлсүхийн туслах хийж байгаад МИАТ-ийн газрын дарга болж дэвшсэн Н.Энхбаатар. ЕрөнхийсайдУ.Хүрэлсүхийг ажлаа авсны дараа төрийн албанд очсон, мэргэжлийн бус, МАН-ын залуу гишүүн.Өнгөрсөн долдугаар сард түүнийг АТГ-аас 600 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогдуулан баривчилж хорьж байсныг хүмүүс мартаагүй байна.
Ийм түүх намтар, ул мөртэй нөхөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шударга ёс, монгол төрийн эрх ашгийг дээдэлж байх талаар зөвлөж мэдэх үү. Ийм хүмүүс ард түмний амьдралыг сайжруулах, эдийн засгийг өөд татах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, ардчиллын үнэт зарчмуудыг алдагдуулахгүй байх талаар тууштай зөвөлгөө өгч чадах уу.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ гэж бас нэг залуу бий. Энэ албан тушаалд очих ажлын туршлагагүй, төрийн албанд ажиллаж байгаагүй хэрнээ Ерөнхий сайдын ойрын хүн гэдгээрээ албан тушаалд хүрсэн. Олны дунд түүнийг шинэ цагийн Дэнзэн хэмээн шогчлон ярьдаг. Мөн албан тушаалаа ашиглан ЖДҮ-ээс их хэмжээний мөнгө авсан хүмүүсийн нэг.
Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр У.Хүрэлсүхийн эргэн тойрны хүмүүс, зөвлөхүүд нь ийм л түүх намтартай. Ийм хүмүүсээр хүрээлүүлсэн хүний ажил үйлс ямархуу байх нь нүдэн дээр тодорхой харагдаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30451
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.