Төрийн өндөр албан хаагчдын 100 хувь эзэмшдэг болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компаниуд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсвийн эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээл авдаг нь ил болсоор байгаа билээ.
Бид энэ санг хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр Ачлал” ХК ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсныг баримтаар нотолж мэдээлсэн.
Энэ сангаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой компанийн шалгуурыг одоо мөрдөгдөж буй ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ хуульд тодорхой заасан байдаг.
Тэгвэл Б.Батзориг сайдын эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” компани нь хувьцаат буюу нээлттэй компани бөгөөд тус компанийн 2017 оны IV улирлын тайланг Монголын Хөрөнгийн Бирж нээлттэй байршуулаад буйг бид мэдээлсэн.
“Тээвэр Ачлал” ХК 2017 онд 1.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
Хүснэгт 1, Тээвэр ачлал компанийн санхүүгийн тайлан, 2017 оны IV улирал, Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Харин ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ хуулийн 5 дугаар зүйлд:
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж:
5.1.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт дараахь шаардлагыг хангасан, энэ хуулийн 6.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэнийг ойлгоно:
5.1.1.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.2.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.3.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.4.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
5.1.5.контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн.
5.2.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно гэж заажээ.
ЖДҮХС-ийн сайтад ч дараах мэдээллийг ийнхүү тодорхой зааж өгчээ.
Тэгвэл сайдын эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” компани 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой мөртлөө хөнгөлөлттэй зээл авсан нь энэ сангийн сонгон шалгаруулалт хууль бус явагдсаныг тодорхой болгож байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.