Миний ойрын хүн тендер авсан бол Эрчим хүчний сайдын суудлаасаа татгазахад бэлэн байгаагаа Ц.Даваасүрэн сайд олон нийтэд мэдээллээ. Тэрбээр “Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Манай станцад инженер хийдэг хүн ч юм уу, эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байх гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн.
АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Сайтынх нь мэдээлэлд ч нэр дурдаагүй. АТГ-аас манай яаманд шалгалт хийхдээ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбоотой 130 гаруй компани байгаа тухай мэдээллийг ирүүлж байсан. Эдгээр компаниуд дотроос ажил авсан юм байна гэж ойлгосон. Яамны хүрээнд хоёр ч захиралд гэрээ цуцлах, цаашид ажиллахгүй байх мэдэгдлийг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Одоо хүртэл шийдээгүй л байна. Миний ойлгосноор, Эрчим хүчний салбарт ажилладаг тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулчихаад өөр ямар нэг газраас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Миний ах дүү, хамаатан садан, ойр дотны хүмүүсээс ажил авсан байвал би маргааш шууд өргөдлөө өгөхөд бэлэн. Огцроход бэлэн. Зарим хүмүүс мэдээллийг албаар гуйвуулаад байх шиг байна” гэсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.