Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо элбэг байгаа учраас үер усны аюул бодитоор зарим аймгуудад нүүрлэээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд усархаг бороо дахин орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжлох сэрэмжлүүлэг, үерийн үед болон үер болсоны дараах нөхцөл байдал, хоол хүнс, хөрсний бохирдолын үед авах арга хэмжээний зөвлөмжүүдийг иргэд, аж ахуй нэгж албан байгууллага, эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зөвлөмжийг дагах шаардлагатай юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөгөөг хүргэж байна.
– Үер усны аюул нүүрлэсэн тохиолдолд хувийн ариун цэврийг маш сайн сахих ёстой юм.
– Үерийн усаар бохирдсон гол, горхи, худгийн уснаас ууж болохгүй. Цэвэр болон цэвэршүүлсэн ундны ус ууна.
– Чанаж болгосон хоол, хүнсийг хэрэглэнэ.
– Үерийн үед тогтсон усыг аль болох зайлуулах, үерийн тогтоол усанд хүүхдийг ойртуулахгүй, тоглуулж болохгүй
– Амьдарч буй орчноо байнга цэвэрлэх
– Үерийн усанд бохирдсон хүнсийг хэрэглэхгүй хаяхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн гараа тогтмол угаах нь иргэн таныг эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн эхний алхам гэдгийг анхаарах хэрэгтэй.
– Гараа ариутгах бодис болох санитол, нойтон сальфиткаар ариутгах
– Таны ойр гараа ариутгах бодис байхгүй бол гарын дор байх материалаар гарын ариутгалыг хийж болно. Үүнд 100 грамм усанд амны халбаганы тал хэмжээтэй давс, эсвэл содыг уусгаж 2-3% болгон гараа ариутгана.
ЖОРЛОН, БОХИР УСНЫ НҮХ, ХӨРСИЙГ ХЛОРЫН ШОХОЙГООР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ
Үерийн усаар жорлон дүүрч, халин урсаж орчны хөрсийг бохирдуулах нийгмийг хамарсан халдварт өвчин үүсэх үндэс юм. Иймд үерийн усаар жорлон дүүрч, халин бохирдсон тохиолдолд жорлон, эсвэл бохир усны нүхний 1м3 –д 2 кг хуурай хлорын шохойг 2 см зузаантай цацна. Долоо хоногт 2 удаа хэрэглэнэ.
Хлорын шохойн 10%-ын сүүн уусмалаар жорлон, бохир усны нүх, бохирдсон хөрсийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Харин хлорын шохойны 20% -ын сүүн уусмалаар хогийн цэг болон жорлонгийн баас, шээсээр хальсан газрын хөрсийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Хлорын шохойн 10%-ын 10 литр сүүн уусмалыг бэлтгэхдээ доорхи аргыг ашиглаарай.
10 литр сүүн уусмал хийх хэмжээний палантай, эсхүл шилэн савандаа эхлээд 38-40°С- ын халуун усыг бага зэрэг хийсний дараа 1 кг хлорын шохойг нэмж, модон савхаар сайн хутгана. Цагаан өнгөтэй зутан хэлбэртэй сүүн уусмал болсны дараа үлдсэн халуун усыг нэмж дахин хутгана. Уусмалыг хөргөөсний дараа жорлон, бохир усны нүх, бохирдсон хөрсийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Хлорын шохойн 20%-ийн 10 литр сүүн уусмалыг бэлтгэх: 10 литр сүүн уусмал хийх хэмжээний палантай, эсхүл шилэн саванд эхлээд 38-40°С- ын халуун усыг бага зэрэг хийсний дараа 2 кг хлорын шохойг нэмж, модон савхаар сайн хутгана. Цагаан өнгөтэй зутан хэлбэртэй сүүн уусмал болсны дараа үлдсэн халуун усыг нэмж дахин хутгана. Уусмалыг хөргөөсний дараа хогийн цэг болон жорлон хальсан газрын хөрсийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Хлорын шохой нь амьсгалын замыг хордуулах, арьсыг цочроох үйлчилгээ үзүүлдэг тул халдваргүйтэл хийх үедээ амны хаалт, малгай, нүдний шил, ажлын гутал, бээлий өмсөнө.
Хлорын шохойтой ажиллаж байхдаа түүнд хордсон үед салхинд хурдан гарах, усаар нүд болон арьсаа сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.