Ч.САЙХАНБИЛЭГИЙГ шүүх хурал эхэллээ

2018-05-10 Нийтлэл

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2018.05.10/ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх хурал эхэллээ. Харин дараа нь буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлж хорих эсэхийг шүүх хуралдаанаас шийдвэрлэсний дараа үргэлжлүүлж, Ерөнхий сайд асан С.Баярыг хорих эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэднийг Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор хориод байгаа билээ.

Шүүх хуралд Ч.Сайханбилэгийг төлөөлж, өмгөөлөгч Л.Данзанноров оролцож буй юм. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа ирсэн байна.

Дашрамд дуулгахад, Прокурорын газраас тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлага байна гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлээд байсны дагуу ийнхүү өнөөдөр шүүж байгаа юм. Өмнө нь мөн хорьж, байцаалт авах шаардлага байна гэсэн хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгож, 30 хоног хорих шийдвэр гаргасан. Харин энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа учраас үргэлжлүүлж, хорих эсэхийг шийдэх шаардлагатай болж буй нь энэ юм.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.