ПРОКУРОРООС дараагийн хүнээ дууджээ

2018-03-16 Нийтлэл

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор “Жаст” компанийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн 17.3.1-дэх хэсэгт зааснаар цагдан хорьж, байцаалт явуулж эхлээд байгаа. Гэвч түүний биеийн байдал сайнгүй байгааг ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Тэрбээр сахарын өвчтэй аж. Мөн эл хэрэгтэй холбогдуулан прокурорын газраас тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас байцаалт авсан.

Түүнчлэн ТЭЦ-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2-т нийтийн албан тушаалтан хахууль авах хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Түүнийг одоогоор цагдан хорьж, байцаалт авч байгаа юм байна.

Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр Монгол Улсаас Швед улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт Элчин сайд М.Энхсайханаас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар Прокурорын ерөнхий газрын дуудан ирүүлэх хуудсыг Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох Элчин сайдын яаманд нь хүргүүлээд байгаа гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.