Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд УИХ эцэслэн шийдэх юм байна. Мөн олон улсын компаниар аудитын үнэлгээ хийлгэх ажээ.