Хотгор Шанагийн нүүрсний уурхай монголчуудынхаа мэдэлд байгаа

2017-11-1 Уул уурхай

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах, дүү нарыг солонгосчуудад зарчихсан гээд байгаа Увс, Баян-Өлгийн нутгийг хамарсан Хотгор шанагийн нүүрсний уурхай монгол хүмүүсийнхээ мэдэлд байгааг ам бардам хэлэх байна. Ер нь тэгээд энэ уурхайд гадныхны хүсээд байдаг дэд бүтэц, алс хэтдээ “алт” болох байрлал гээд өөд нь татчих юм ховор гэх үү. Тэгээд ч үнэн чанартаа энэхүү нүүрсний ордын нэг хэсгийг УИХ-ын гишүүн асан Д.Муратын компани эзэмшдэг юм билээ. Харин нөгөө хэсгийг нь УИХ-ын гишүүн асан, “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаярын ойрын хүн гэгдэх Б.Алтангэрэлийн “Хотгор” ХХК-ийн эзэмшилд байдгийг эх сурвалж тодруулав.

Энд Б.Алтангэрэлийн талаар тодруулахад, тэрбээр нүүрсний салбарынхан дундаа жижиг хэмээх хочтой С.Отгонбаярыг Увс аймагт нэр дэвшихэд сонгуулийн ерөнхий менежэрээр нь ажиллаж байсан билээ. 


Б.Алтангэрэлийн “Хотгор” ХХК нь хотгорын орд газарт MV-001441, MV-014442 дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг баримтыг та харж байна. Мөн “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр нь АН-ын үед эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга байх үедээ тус уурхайг түшиглэн 60 мВт-ын цахилгаан станц барих концессийн гэрээг байгуулж гарын үсэг зурж байгаа зураг, баримт мөн энд байна.

Тэгэхээр сүүлийн үед яригдаж буй “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү нар Хотгор Шанагийн нүүрсний ордыг зарсан” гэх мэдээлэл ташаа болохыг энэхүү баримтуудаар нотолж байна.

О.Гэрэл

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.