Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв

2017-10-19 Засгийн газар

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр АНУ-ын иргэн хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурав нь нас барсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон байна.

Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно.

ЭХ сурвалж: ГХЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.