МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө Төрийн ордонд хуралдаж, үлдсэн гурван сайд дээрээ тохироонд хүрчээ. Тодруулбал Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд нарыг дэвшүүлэхээр болсон байна. Ингэснээр Засгийн газрын шинэ танхимын 15 гишүүний нэр тодорхой болж байгаа юм.
Дашрамд дуулгахад, нэр дэвшиж буй сайд нарын хувийн материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх юм байна. Мөн Ерөнхийлөгчид өргөн барих аж. Ийнхүү Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаар сайдуудыг албан ёсоор томилох эрх зүйн акт бүрдэж буй юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.