Танилцуулга

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ. Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай. Баян-Өндөр сум нь засаг захиргааны 21 нэгжтэй, нийт 87837 мянган хүн амтай, 41056 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм. Жаргалант сум нь засаг захиргааны 4 нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.

Орхон

Өрхийн эмнэлэг байгуулж “тоглох уу”

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албатай хамтран Эрдэнэт хотын хэмжээнд ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүдийн санх...

Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна

Аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэй уулзах үеэрээ “Энэ жил Эрдэнэтийн иргэдээс Солонгост гэрээгээр ажиллах хүч гаргана” хэмээн мэдэгдсэн нь хамгийн их сонирхол татсан, хүлээлт үүсгэсэн асуулт болоод...

Б.Жавхлан: Аль болох газар дээр нь очиж мэдээлэл өгч байна

Монгол банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг өнгөрөгч оноос эхлэн хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсээс уг хөтөлбөрийн ач холбогдолыг олон...

Сургуулийн орчинд шарсан, хуурсан бүтээгдэхүүн худалдахыг хориглов

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү Засаг даргын шуурхай зөвөлгөөний үеэр  Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрын дарга нарт  сургууль, цэцэрлэгийн цайны газарт...

Дөрвөн сургуульд 450 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ

Боловсролын салбарын хөрөнгө оруулалт гэдэг бол хүн бүрт хүртээж буй “Хөгжил” гэж хэлж болно. Ялангуяа сургууль, цэцэрлэгт  хийж буй оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалт нь  хүүхдийг з...

Орхон аймгийн нэг багт улсын дунджаас 2 дахин хүн ам ноогдож байна

“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгаас 84.5 сая төгрөг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд багийн Засаг дарга болон ИНХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдэд үзүүлэх т...

Энэ жил үйлдвэрлэлийн Бүрэн зогсолт 72 цагийн турш үргэлжилнэ

-Энэ жил үйлдвэрлэлийн Бүрэн зогсолт 72 цагийн турш үргэлжилнэ- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд тасралтгүй үйл ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа зогсоож, засвар үйлчилгээний ажл...

Орхон аймаг хүүхдийн найрал дууны чуулгатай боллоо

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар Орхон аймаг анх удаагаа хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай болж нээлтийн арга хэмжээгээ өнөөдөр Хүүхдийн ордонд з...

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлжээ

Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ тав дахь жилдээ тэргүүллээ. Үүнийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаа”-ны төв Азийн сантай хамтрангаргасан юм. Уг  судал...

Иргэд цахим хэлбэрээр газар олгохыг дэмжихгүй байна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Газрын албанаас "Газар олголтыг уламжлалт болон цахимын аль хэлбэрээр явуулах нь зүйтэй вэ?" гэсэн асуудлын хүрээнд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зо...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.