Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ. Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай. Баян-Өндөр сум нь засаг захиргааны 21 нэгжтэй, нийт 87837 мянган хүн амтай, 41056 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм. Жаргалант сум нь засаг захиргааны 4 нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.
Иргэдийн хаврын махны хэрэгцээнд зориулан жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд “Эрдмийт” компани дангаараа 300 тн нөөцийн мах бэлтгэн төвлөрсөн зургаан цэгээр худалдаалж аймгийн иргэдий...
Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлөөс “Бид Эрдэнэтийнхэн-2” аяны хүрээнд тус аймагт үе үеийн төгсөгчдийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад томоохон бизнес эрхлэгчдийн 50 орчим төл...
“Хандлагаа өөрчилье-Бидний оролцоо” сарын аяны хүрээнд эко жорлон байгуулах, хог хаягдлыг багасгах, хашаандаа мод тарих, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр өдөрлөг боллоо. БОАЖГ, Ус цаг уур, орч...
Орхон аймагт улсын төсвийн хөрөнгөөр “Залуучуудын хөгжлийн ордон” барина. Үүнийг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт барих бөгөөд залуучуудын хөгжил, сургалтын үйл ажиллагааг дэмжих, мэдлэг боловср...
Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтаны зөвөлгөөн “Инээмсэглэл – эерэг хандлага - Эрүүл Эрдэнэт” уриан дор болж...
Орхон аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хүний хөгжлийг урьтал болгон иргэд рүүгээ чиглэсэн санаачлагууд их гарч байна. Аймаг орон нутгийн удирдлагууд санал, шүүмжлэл, талархал, алдаа онооны д...
Аймгийн ЗДТГ-аас Эрүүл мэндийн газартай хамтран иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу эмийн сангуудад шалгалт хийжээ. Энэ удаад эмийн үнийн талаар нарийвчлан судалсан байна. Иргэдий...
Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өөрчлөлт орууллаа. Ингэснээр сөрөг хүчин болох АН-аас аймгийн ИТХ-ны Тэргүүлэгчээр ажиллаж байсан И.Баасанжавыг тэргүүлэгчээс чөл...
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний хүүхдийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Аймаг, орон нутгийн удирдлагаас энэ удаагийн хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд...
Өнгөрөгч өвөл хэд хэдэн орон нутагт малын халдварт өвчин гарсан. Өдгөө ч зарим аймагт хорио цээр тогтоосон байдалтай байна. Харин өчигдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант суманд тогтоосо...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.