Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ. Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай. Баян-Өндөр сум нь засаг захиргааны 21 нэгжтэй, нийт 87837 мянган хүн амтай, 41056 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм. Жаргалант сум нь засаг захиргааны 4 нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар “COVID-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна. Хоёрдугаар сарын 19-нөөс хойш БНСУ-аас ирсэн Орхон аймгийн 62 иргэний гэрийн тус...
Энэ онд хийгдэх ажлынх нь талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирал Инженерийн зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамираас тодрууллаа. -Танай хүрээлэн 2019 онд х...
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XV хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар “Оны алдартан”-аар шалгаруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 дугаар сарын ...
“Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 18 дугаар сургуулийн 11а ангид “Эрдэнэт хотын түүх” сэдвээр х...
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” палас өнөөдөр олны хөлд дарагдлаа. Тэр дундаа спортод дуртай, хайртай эрдэнэтчүүд, тулааны спортыг шүтэн бишрэгчдийн хувьд сэтгэл догдлуулсан, ...
Шинэ бүтээл, оновчтой санааг 10 сая төгрөгөөр урамшуулна. Уг уралдааныг “Энх эрдэнэтийн хөгжил” ТББ санаачилж ирэх сарын 11-нд шилдэг нэг л төслийг шалгаруулах гэнэ. Төсөлд оролцогч нь Эрдэн...
Эрдэнэт үйлдвэр энэ онд орон сууц худалдан авсан 445 ажилтнаа дэмжин урамшуулж, хүн бүрт 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн дэмжлэг үзүүллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэр...
“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хэлсэн амлалт, эхлүүлсэн төслүүд амжилттай хэрэгжиж, хүрэх ёстой эзэддээ хүрлээ. Эрүүл мэ...
-Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байна- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүднээс Орхон аймгийн Засаг даргын 2019 оны энэ сарын 6-ны өдрийн ...
“Таван Эрдэнэ” мах нядалгаа, худалдааны төвийг түр хугацаагаар хаалаа. Мэргэжлийн хяналтын газрын ээлжит үзлэг, шалгалтаар нийт 40 гаруй зөрчил илэрсэн тул зөрчлөө арилгах хүртэл нь үйл ажилла...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.