Танилцуулга

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ. Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай. Баян-Өндөр сум нь засаг захиргааны 21 нэгжтэй, нийт 87837 мянган хүн амтай, 41056 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм. Жаргалант сум нь засаг захиргааны 4 нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.

Орхон

Хангал голын ус бохирдолгүй гэсэн дүгнэлт гарчээ

Хангал голын усаар усалсан ногоог Орхон аймгийн иргэд худалдаж авах нь бага байдаг. Энэ нь тус голыг бохирдолтой гэж үздэгтэй холбоотой юм. Харин тус голын уснаас хүн хордох хэмжээний химийн бохирдол ...

“Итгэлийн зээл”-ийг олгох чиглэл өглөө

Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Засаг дарга Д.Батлут “Итгэлийн зээл” олгох ажлыг ойрын үед эхлүүлэх үүргийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад өглөө. Үүнийг я...

“Эрдэнэт” үйлдвэрийн гражид “Белаз” машин шатжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гражид том автомашин шатсан хэрэг өнгөрөгч 7-ны өдөр гарчээ.  Тодруулбал, тус үйлдвэрийн гражийн гадаа байсан 72 дугаартай “Белаз” автомашин шатсан гэх мэдээ...

М.БАТТҮВШИН: Манай аймагт нийгмийн эрүүл мэндийн төв ажиллах боломж бүрдсэн

Манай аймагт Өрхийн эрүүл мэндийн цогц төв, Түргэн тусламжийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн болсон. Одоогоор аймгийн удирдлагуудын шийдвэрийг хүлээж байна гэж Э...

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ

Орхон аймаг Тус аймгийн хэмжээнд нийт 1034 халдварт өвчин бүртгэгджээ. Үүний 25 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Эрүүл мэндийн газраас гаргасан судалгаа мэдээллээр 16-30...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.