Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог аймаг юм. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино. Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харъяалагддаг байжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна. Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юмаа. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос 19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна.
Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтарсан шалгатыг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, долоон хоно...
Аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 1986 оноос хойш аймгийн 11 голын усны химийн шинжилгээг гадаргын усны хяналт-шинжилгээний 20 цэгээс сар бүр болон улирлын чанарта...
Япон Улсын Засгийн газраас 33 дэх жилдээ “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөө Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй ...
Сэлэнгэ аймагт АДБ-ийн 2 чуулга үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь Мандал сум дахь “Мөнгөн хараа” чуулга. Тус чуулгын хамт олон “Ганц цагаан шувуу” моно дуурийг тайзнаа амилуулж, төв, орон нутг...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг маш идэвхтэй түүчээлэн оролцож байгаа. Энэ ч утгаараа Монгол Улсын хэмжээнд нийлүүлэг...
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдэд жил бүрийн наймдугаар сард Гонгорын бумбын их тахилга болдог уламжлалтай. Энэ жилийнх энэ сарын 20-22-нд болох байсан боловч хойшил...
Короновирусийн халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байсан хоёр постын үйл ажиллагааг нэгтгээд байна. Тухайлбал, аймгийн Онцг...
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хөх хушуу” гэдэг газар “Ерөө” голыг морьтой хүүхэд гаталж яваад голд урссан тухай дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 17:57 цагт аймгийн Онцго...
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лабораториос ариутгал халдваргүйтгэлийн байдалд тандалтын шинжилгээ хийжээ. Энэхүү тандалтын шинжилээг гадаргууны арчдасаар хийсэн бөгөөд...
Сэлэнгэ аймагт өнгөрсөн өдрүүдэд шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид 108 хүнд PCR шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Тохиолдлын тоо нэмэгдэ...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.