Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд тасралтгүй үйл ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа зогсоож, засвар үйлчилгээний ажлыг хийдэг. Бидний нэрлэж заншсанаар тэг зогсолт буюу бүрэн зогсолт өмнө нь 48 цаг үргэлжилдэг байсан бол энэ жил 72 цагийн хугацаанд хийх юм. Бүрэн зогсолт ирэх долдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ.
Бүрэн зогсолтыг зохион байгуулах тухай компанийн Ерөнхий захирлын тушаалын дагуу ажлын хэсэг томилогдон долоо хоног бүр зөвлөлдөн, бэлтгэл ханган ажиллаж байна.
Мөн тоног төхөөрөмжүүдийг бүрэн зогсоох үед засвар үйлчилгээг хаана, хэзээ хийхийг урьдчилан гаргажээ. Бүрэн зогсолтын бэлтгэл ажлыг долдугаар сарын 10-н гэхэд хангаж дуусах аж.