Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, олон нийтийн оролцоог хангасан байх зарчим баримтлах ажээ.
“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр батлах үндэслэл нь Орхон аймагт хүн амын тоо нэмэгдэж алслагдсан багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилготой юм. Тухайлбал, 2016 онд Орхон аймгийн хүн ам 101.9 мянга, өрхийн тоо 28.2 мянгад хүрсэн нь 2015 онтой харьцуулахад хүн ам 3.2 хувиар, өрхийн тоо 0.4 хувиар өссөн байна.
Нийт 24 багийн 21 нь Баян-Өндөр суманд, үлдсэн нь Жаргалант суманд харьяалагддаг юм. Улсын хэмжээнд нэг багт 554 өрх, 1985 хүн ам ноогдож байхад Орхон аймагт нэг багт дунджаар 1175 өрх, 4246 хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас 2.1 дахин их байгаа юм. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ.
www.erdenet.mn