Сургуулийн орчинд шарсан, хуурсан бүтээгдэхүүн худалдахыг хориглов

2017-11-21 Орхон

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү Засаг даргын шуурхай зөвөлгөөний үеэр  Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрын дарга нарт  сургууль, цэцэрлэгийн цайны газарт шарсан хуурсан хоол хүнс худалдаалахыг зогсоох үүрэг өглөө.

Тэрбээр “Сургуулийн цайны газарт хуушуур, пирошки зэрэг шарсан хуурсан бүтээгдэхүүн борлуулж байгаа нь сурагчдын ходоод гэдсийг хямраах, дотор эрхтэний архаг суурь өвчтэй болгох эхний шалтгаан болж байна. Тиймээс даруйхан арга хэмжээ ав” хэмээн үүрэгджээ.

Энэ шийдвэр нь хэдийгээр бизнес эрхлэгчдэд халтай ч өсвөр үеийнхний эрүүл мэндийг боловсролын орчинд хамгаалах юм. Шийдвэр хэрэгжиж эхэлснээр сургуулийн орчинд шарсан хуурсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон анхны аймаг болж байна.

А.Уянга

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.