Танилцуулга

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ. Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ,Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, 84,4 мянган га газар нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 50,2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25,1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24,7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -20 хэм хүйтэрч, зундаа +30 хэм хүртэл халдаг. Жилийн дундаж хэм нь +0,8. Хур тунадас ихтэй, жилийн нийлбэр хэмжээ нь 371,8мм. Дөрөв,тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай. Баян-Өндөр сум нь засаг захиргааны 21 нэгжтэй, нийт 87837 мянган хүн амтай, 41056 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм. Жаргалант сум нь засаг захиргааны 4 нэгжтэй, нийт 3000 гаруй хүн, 850 өрхтэй. 80 мянга гаруй малтай, эрчимжсэн газар тариалан зонхилон эрхэлдэг сум юм.

Орхон

Орхон: 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр СУРАГЧДЫН ШИРЭЭ САНДЛЫГ ШИНЭЧИЛНЭ

Аймгийн боловсролын салбарт энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй дунд, ахлах бүлгийн ширээ сандлыг шинэчилхээр зорьж байна. Тодруулбал, хоёр тэрб...

Эрдэнэт хот: САЙХАН ЗАМТАЙ БОЛЧИХВОЛ ГАДНААС ХҮМҮҮС ИРЖ АЖИЛЛАДАГ БОЛОХ БАЙХ

  Хангал сумын Эрүүл мэндийн төв нь Эрдэнэт хотын Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв /БОЭТ\ рүү эмнэлгийн дараагийн шатны үйлчилгээ авах өвчтөнүүдээ яаралтай зөөх шаардлагатай байдаг. Зам сайж...

Эрдэнэт: 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглов

Тус аймагт энэ сарын сарын 27 буюу өнөөдрөөс утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг хориглолоо. Үүнд,  -21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон т...

ОРХОН: Бүх Ард түмний спортын 16 дугаар наадмыг угтаж “Мөнгөн өвөл-2023” тэмцээн боллоо

Орхон аймаг болон Булган аймгийн ЗДТГ, “Монголын цанын холбоо”-той хамтран “Мөнгөн өвөл-2023” тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд Орхон, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Төв, Архангай, Өвөрхангай ай...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хадгалах хугацаа дууссан хиамыг дахин савлаж, худалдаанд нийлүүлснийг илрүүлжээ

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар  Траст трейд ХХК хадгалах хугацаа дууссан хиа...

Жаргалант сумын иргэд Эрдэнэт үйлдвэрээс эрүүл мэндийн үзлэгт хармрагдах, нөхөн олговор олгохыг шаардав

Жаргалант сумын иргэдийн зүгээс цагаан тоосны дэгдэлттэй холбоотойгоор гомдол гаргаж, тэдэнтэй уулзах хүсэлтийг тавьсан. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд уулзалтыг зохион байгуу...

Эрдэнэтийн цагаан тоосонд хөндлөнгийн экспертиз хийлгэхээр болжээ

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн цагаан тоосны нөлөөллийг шинжлэн тодорхойлох хөндлөнгийн экспертизийг хийлгэхээр болжээ. Цагаан тоосны дэгдэлтэнд өртдөг бүс нутгийн иргэд нэгдэн “Ца...

Эрдэнэт хотод хүүхдийн халдварын тоо нэгдүгээрт жагсаж байна

  Эрдэнэт хотод халдварын тохиолдлыг насны байдлаар авч үзвэл 0-18 насны нийт 258 хүүхэд халдвар авснаар бүртгэгдэж, хүүхдийн халдварын тоо нэгдүгээрт жагсжээ. Үүний дараа 31-40 насны 219 ...

Эрдэнэт хотод хоёрдугаар тунг 1200 гаруй иргэд хийлгэжээ

Дархлаажуулалтад хамрагдсан иргэд дархлаа тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Хүний биеийн онцлогоос хамааран 14-21 хоногийн хугацаанд эсрэг биет үүсэх, дархлаа тогтох...

Орхон аймаг: Сайн дурын шинжилгээгээр нэг, ойрын хавьтлаас 12 тохиолдол батлагдлаа

Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан 13 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 12 нь ойрын хавьтлаас, нэг тохиолдол нь БОЭТ-д сайн дурын шинжилгээ өгсөн иргэнээс илэрсэн байна...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.