Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог. ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай, БНХакаси улсын Абакан хотоос -690км, БНАлтай улсын Горно-Алтайск хотоос 800км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1040км, Новосибирск хотоос 1230км зайтай оршдог. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын ай савын дархан цаазат газар бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны хоёрдугаар сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 93 багтай, 2015 оны жил эцсийн байдлаар 21.2 мянган өрх, 80.4 мянган суурин хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь 27.8 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог.
Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Хар тэрмис” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 17:30 цагийн орчимд салхины хурд 18-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 барилгын төмөр дээвэ...
Увс аймгийн Сагил сумаас баруун тийш 36 километрийн зайд өнөөдөр өглөө 06:24 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 4.5 магнитуд байсан аж. Чичирхийлэл тухайн орчны иргэдэд мэдрэгдсэ...
Ковид19 халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймагт хязгаарлалт тогтоохоор болжээ. Тодруулбал, есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс есдүгээр сарын 26-ныг хүртэл аймгийн хэ...
Улаанбаатар хотоос энэ сарын 25-26-нд шилжих шөнө Зүүнхангай сумын Далантүрүү постоор нэвтэрсэн ачаа тээврийн жолооч 4 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний түргэвчилсэн шин...
Коронавирусний халдварын улмаас Улаанбаатарт гацсан иргэдийг энэ сарын 1-нээс эхлэн Увс аймаг руу нийтийн тээврийн автобусаар тээвэрлэж эхлээд байна. Улаанбаатар-Увс хооронд 1400 орчим км-ийн з...
“Улаангом тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-аас санаачлан аймгийн төвийн автобусны буудлууд болон орон сууцны дундах хогийн савнуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Энэхүү ажлыг Улаангом сумын ЗДТГ-ын Э...
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байна. Иймд тус байгууллагын зүгээс эмч ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулж, иргэдийг хүлээлг...
2020 он гарсаар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 17,6 хувийг эзэлж байна. Энэ байдалтай холбо...
Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын ерөнхий боловсролын сургуульд 150 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр барьж эхлээд байна. Уг дотуур байр ашиглалтад орсноор хөдөө ба...
Увс аймгийн Рашаант багын нутаг “Суугийн шил” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн М хүний гоц халдварт тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ. Иймд Увс аймгийн нэ...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.