Улсын бага хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонхи нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг. Нутгийн хийлийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82,3 мян.км 2 газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778м-т өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790м-т өргөгдсөн Байшинт юм. Сүхбаатарчууд бид төрийн их тахилгат Алтан овоо, эрийн хийморийг сэргээсэн Шилийн Богд уул, бурхан ухаант уран дархчуудын Дарьганга мөнгөн урлал, жил бүрийн намартаа чуулдаг хунгийн чуулган, хурдан шандаст хүлэг морьд, шинжлэх ухаан, урлаг соёл, нийгэм, төрийн алдартнууд, эрдэмтэн мэргэд, төр нийгмийг үндэслэгчдийн нэг их жанжин Д.Сүхбаатараараа бахархдаг.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 6-ны өдрийн 14.50 цагт аймгийн ОБГ-т бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн...
Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Улмаар математикийн хичээлээр 800 оноо авсан сурагчид болон б...
Өчигдөр эхэлсэн хүчтэй шороон болон цасан шуурга Түмэнцогт суманд үргэлжлэн шуурч байна. Цасан шуурганы улмаас өнөө өглөө тус суманд нэг иргэн осгож нас баржээ. Сүхбаатар аймгийн нийт н...
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хадат” гэдэг газарт хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 01:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн ...
Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын долоон тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 183 боллоо. Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт сумын наймдугаар баг, Чигчийт гэх газар шинэ...
12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар тус аймгийн 13 сумын хэмжээнд нийт 1210 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээрийн 1105 нь том хүн, 95 нь хүүхэд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Гэ...
Сүхбаатар аймгийг монгол адууны өв соёлын төв нутаг болгон зарлаж, энэ хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн уралдаан ...
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Хүрмэн” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд 66 км-т, 2020.06.08-ны өдрийн 11:12 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. ...
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг Сүхбаатар аймгийн ард иргэд, ААНБ-ууд идэвхтэй дэмжиж, аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна. 04...
Дөрвөлж ОНӨҮГ дэргэдээ ундны усны лабораторитой боллоо. Ингэснээр Баруун-Урт сумын иргэд хэрэглэж буй ундны усаа тогтмол шинжлүүлэх, цаашлаад эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан, цэвэр усаар ханг...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.