Монгол түмний уламжлалт сар шинийн баярт зориулсан Завхан аймгийн Хамтын хүч- хөгжлийн гарч уриатай “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа нийслэл хотноо Шангри-Ла Моллд үргэлжилж байна. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд ирэх дөрвөн жилд үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж буй Завхан аймгийн гар урчууд өөрсдийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ. Тухайлбал, иж бүрэн сийлбэртэй Монгол гэр, эсгий эдлэл, үндэсний уламжлалт зүү ороож оёсон монгол гутал, даалин, хавтаг, хос дээл гээд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үйлчлүүлэгчид ч Завхан аймгийн гар урчуудын бүтээл өнгө үзэмж, чанар сайтайгаас гадна боломжийн үнээр худалдаалж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Энэ оны 1 сарын 1-ээс эхлэн УБ хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Завхан аймгийн “Бизнесийг дэмжих нэгж” энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад мөн хамтран ажиллаж байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, МҮХАҮТанхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа нар оролцов.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.