Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Бүгд Найрамдах Чех улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродскийн санаачлагаар цахим уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа зэрлэг амьтдыг хамгаалах, сэргээн нутагшуулах, ойн менежментийг сайжруулах, ус, агаар орчны бохирдол болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг олон талт сэдвээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан байгаль орчны салбарт тогтвортой, амжилттай хэрэгжиж тодорхой үр дүн гарч, тахь сэргээн нутагшуулах ажил үр дүнгээ өгч жил бүр тоо толгой нь өсөн нэмэгдэж буйг онцоллоо.
БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродски Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд ажлын амжилт хүсч, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ойн менежмент, ус, орчны бохирдлын чмглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх бүх ажлыг дэмжин ажиллана гэдгээ хэлсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.