Сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ өнөөдөр зарлаж амжихгүй

2017-07-8 Ерөнхийлөгч

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 1,983 хэсгийн хороо Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын дүн мэдээгээ Сонгуулийн ерөнхий хороонд  ирүүлсэн ч сонгуулийн дүнг хараахан зарлаагүй байна.

Учир нь  Европын оронд байгаа монголчуудын өгсөн санал өнөө орой 23:00 цагт Буянт-Ухаад газардах  нислэгээр ирэх юм байна.  Онгоц буухаар саналын хайрцгийг хүлээн авч,  тоолж, саналын дүнд нэгтгэн оруулсны дараа олон нийтэд сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлэх юм.

Тэгэхээр өнөөдөртөө багтаж сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ зарлаж амжихгүй бололтой.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.