Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр болсон сонгуулийн үр дүнтэй холботойгоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 10-нд буюу Даваа гарагт хийх талаар УИХ-ын даргатай ярилцсан байна.
Тэрбээр “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. Долоодугаар сарын 10-н буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах” гэж жиргэжээ.
УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригт буюу долоодугаар сарын 06-ны нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн, баталжээ. УИХ-аас баталсан тогтоолын дагуу шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөх юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.