Гадаадад амьдардаг монголчуудын 80-90 хувь нь Х.Баттулгыг дэмжжээ

2017-07-6 Нам хөдөлгөөний амьдрал

Гадаад улсад амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн саналыг авах ажлыг Монгол Улсын  Элчин сайдын яам, сонгуулийн салбар комисс зохион байгуулж байгаа билээ.

АНУ, Герман, Чех, Их Британ, БНСУ зэрэг монголчууд олноороо амьдардаг гадаад орнуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг энэ сарын 4-5-ны хооронд зохион байгуулсан юм. Монгол иргэд энэ сонгуульд идэвхтэй оролцсон байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтад гадаадад амьдардаг монгол иргэдийн 60-70 хувь нь Халтмаагийн Баттулгын дэмжсэн дүн гарч байсан юм. Харин хоёр дахь шатны сонгуулиар нийт санал өгсөн иргэдийн 80-90 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгсөн байна. Гадаадад амьдардаг монголчууд Ардчилсан намд итгэл хүлээлгэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.