“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд
Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:
Вирүст хепатит : Хүмүүсийн ярьж заншсанаар “элэгний В вирус” гэдэг нь В вирүсээр үүдсэн элэгний үрэвсэл юм. В вирүс нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Халдвар авсан насанд хүрэгчдийн 95% нь 6 сарын дотор ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бүрэн эдгэрдэг бол 5% нь элэгний архаг үрэвсэлтэй болж хоцордог. В вирүсийн халдвартай эхээс төрсөн хүүхэд халдвар авах улмаар архагших эрсдэл ѳндѳртѳй. Архаг B хепатит нь элэгний хатуурал, хавдар улмаар элэгний дутагдалд хүргэдэг.
Вирүст хепатит Е: Хүнээс хүнд өтгөн-мөр-амаар дамжин халдварладаг вирүсын халдварт өвчин. Кальци вирүсийн овогт багтдаг, хоруу чанар багатай вирүс тул харьцангуй их хэмжээтэй байж өвчин үүсгэдэг бөгөд өвчтэй хүн байх бөгөөд өвчний ид үеийн эхээр өтгөнөөр нь вирүс их хэмжээтэй ялгарч байдаг. Усаар зонхилон халдвар дамждаг тул өвчлөл олон хүнийг хамарсан дэгдэлт хэлбэрээр тархдаг. А хепатиттай харьцуулахад хүндэвтэр, хүнд хэлбэр Е хепатитын үед элбэг тохиолддог ч өвчин бүрэн эдгэрдэг ба бохир гараар дамждаг учраас ариун цэврийг сахих хэрэгтэй.
Вирүст хепатит Д: Хепатит дельта вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг Д хепатит буюу элэгний Д вирүс гэнэ. Хепатит дельта вирүс /ХДВ/ нь В вирүст халдвартай үргэлж хамт оршиж байдаг, хүний биед дангаараа өсөж үржих чадваргүй буюу согогтой вирүс юм. Ѳѳрѳѳр хэлбэл, хепатит Д вирүс нь биед хепатитын В вирүс байхгүй тохиолдолд ѳвчин үүсгэхгүй. Хепатит В вирүс ба Д вирүс нэг дор хамт халдварлахыг давхар халдвар, харин хепатит В вирүстэй хүнд дельта вирүс нэмж халдварлавал дараалсан халдвар гэнэ.
Архаг хепатит В вирүс тээгчид нь хепатит Д вирүсийн халдвар авах эрсдэлтэй. Түүнчлэн хепатит В вирүсийн халдваргүй, В вирүсийн эсрэг дархлаажуулалт хийгдээгүй хүмүүс нь давхар болон дараалсан халдвар авах эрсдэлтэй. Иймд Д вирусын тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга нь В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлж чадах явдал юм.
Хепатит В вирусын эсрэг вакцинд хэн хамрагдсан байх ёстой вэ
Үүнд:
“Энхсүндэр” ӨЭМТөв
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.