Гадаадад байгаа монголчууд саналаа өгч эхэллээ

2017-07-4 Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд гадаадад байгаа монгол иргэдийн саналыг өнөөдрөөс авч эхэллээ.
Санал хураалтыг 33 улс дахь 45 салбар комисс зохион байгуулж байна. Гадаадад суугаа нийт 130 гаруй мянган монгол иргэдээс 7209 нь санал өгөхөөр бүртгүүлсэн юм. Санал хураалт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.
Өнгөрсөн сарын 26-нд орон даяар болсон санал хураалтын дүнд МАН, АН, МАХН-аас нэр дэвшсэн дэвшигчид олонхийн саналыг авч чадаагүй. Иймээс СЕХ-ноос хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн билээ.
С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.