С.Бямбацогт: Энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг эхлүүлж, зөвхөн төсвийн тодотгол хэлэлцэнэ

3 цагийн өмнө Парламент

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж энэ сарын 7-нд ээлжит бус чуулганыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ танилцуулах ёстой. Дүгнэлтээ танилцуулах хугацаа 14 хоног байдаг. Энэ хугацаа нь дуусаж байгаа. Тиймээс ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэх нөхцөл бүрдсэн. Ээлжит бус чуулганаар зөвхөн төсвийн тодотгол хэлэлцээд есдүгээр сарын 14-ний 17.00 цагт хаана. Гэхдээ төсвийн тодотголыг эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хэлэлцэнэ. Үргэлжлүүлээд есдүгээр сарын 15-наас ээлжит чуулганаар хэлэлцээд явна.

Цөөнхийн зүгээс Засгийн газрыг огцруулах асуудал өргөн бариагүй. Өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэрлэдэг хуультай” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.