Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга сонгогчдын 50+1 хувийн санал авч чадаагүй ч олонхийн дэмжлэгийг хүлээж, Монголын ард түмэн юу хүсч байгааг харууллаа. Өрсөлдөгчид тус намын дотоод хагарал нь ялагдал хүлээхэд хангалттай гэж хүлээж байсан ч Ардчилсан намынхан сонгуулиас өмнө энэ асуудлаа шийдэж, нэг зорилгын төлөө атгасан гар шиг хамтарч ажилласан нь үр дүнгээ өглөө. Тиймдээ ч намынх нь гишүүд, дэмжигчид тэдэнд сошиалаар баяр хүргэж эхлээд байгаа биз…
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан: “Сунгаанд өрсөлдөөд намын гишүүдийн сонголтоор Х.Баттулгад тахимаа өгсөн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар ч Жэнкогийн төлөө чардайхаараа зүтгэснийг намынх нь кампанит ажлаас харж болно. Эвтэй Монгол гэж уриалахын оронд эв нэгдлийг үйлдлээрээ харуулж чадсан нь Ардчилсан намынханд ард түмэн нэмэх оноо өглөө” гэжээ.
Ардчилсан намынхан эв нэгдлийн ачаар гал алдалгүй, санхүүжилтээ босгож, улс орон даяар намын бодлогыг танилцуулах хүн хүч, шадар туслахуудаа бүрдүүлж чадсан байна.
М.Цагаан
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.