Тав дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц 68.27 хувь хүрсэн тул сонгуулийг хүчинтэйд тооцжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ талаар мэдэгдэж мэдээлэл хийсэн юм. Үндсэн хууль, Сонгуулийн хуульд зааснаар хэн ч олонхын санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсноо СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Түүний хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны долдугаар сарын 9-нд хийхээр зохион байгуулах юм. Харин гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат иргэдийн санал хураалтыг долдугаар сарын 4-нд явуулах болжээ. СЕХ-ноос анхан шатны сонгуульд оролцсон Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар шийдсэн байна. Саналын хуудасны загвар, тоо нэгдсэн дугаарыг баталж, өнөөдрөөс хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажил эхэлж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг 2017 оны долдугаар сарын 9-нд хийхээр зохион байгуулах юм. Харин гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат иргэдийн санал хураалтыг долдугаар сарын 4-нд явуулах болжээ. СЕХ-ноос анхан шатны сонгуульд оролцсон Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар шийдсэн байна.
Мөн хоёр дахь шатны санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөгийн тооцоо гарчээ. Үүнийг СЕХ хуралдаад Засгийн газраас гаргуулах нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн байна.
СЕХ-ны мэдээллээр сонгуульд оролцох эрхтэй нэрсийн жагсаалтад 1978268 нэр бүртгэгдсэнээс гадаадад амьдарч байгаа Монгол Улсын харъяат 7209 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Дээрх бүртгэл баталгаажсанаас хойш 27 хүн нас барсан байна. Мөн “түр хасав” тэмдэглэгээтэй 44 мянган иргэн байснаас 3388 сонгогч саналаа өгчээ. Ингээд зургадугаар сарын 26-нд нийт 1988868 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байснаас 1357788 сонгогч сонгуульд оролцсон дүн гарлаа.
Мөн тус хороо намуудын нэр дэвшигчдийн дүнгийн талаар хэлэлцсэн байна. Хамгийн сүүлийн дүн мэдээ өнөөдөр өглөөний 9.10 цагт Говь Алтайн Цогт сумын 428 дугаар хэсгээс иржээ. Яагаад ингэж удсаныг мэдээлэл технологийнхон болон тагнуулынхан шалгаж байгаа аж. Тус хэсгээс тайлбарлаж байгаагаар “Мобиком, Юнителийн сүлжээ тасарсан. Ингээд өнөө өглөө 09.10-т мэдээгээ авсан” гэжээ. Тиймээс хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан эсэхийг тагнуул, цагдаа шалгаж, нягталж байгаа аж. Өмнө нь ийм асуудал гардаггүй байсан гэдгийг СЕХ онцоллоо.
Санал хураалтын дүн:
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.