Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Батулга өнөөдөр орой 20.30 цагт БЗД-ийн 48 дугаар сургуульд байрлах 1655 дугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Түүнтэй хамт түүний охин Б.Намуун бас өгсөн юм. Тэрээр “ Сонгуулийн ирцийг нэлээд ажигласан, залуучууд маань гэр бүлээрээ салхинд гарсан байна. Тиймээс тэднийгээ хүлээж байгаад нар буухаар өгөхөөр ирлээ” гэв. Мөн Н.Түвшинбаяр аваргын талаар гарсан мэдээлэл хэр үндэслэлтэй вэ гэсэн асуултад “ Н.Түвшинбаяр аварга талаарх мэдээлэл худал ташаа. Аварга маань МАОХ-ынхоо Ерөнхийлөгчийг ялуулах гээд төрсөн нутагтаа ажиллаж байгаа” гэлээ. Тэрээр эцэст нь Монголчууд бохир худал мэдээлэлд итгэхгүйгээр сонголтоо зөв хийж байгаа гэдэгт итгэж байна гэсэн.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.