Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Ганбаатар, гэргий Б.Тунгалагийн хамт дөнгөж сая Баянзүрх дүүргийн 18 дугаар хэсгийн хороо, 1709 дэх хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
Саналаа өгсний дараа нэр дэвшигч С.Ганбаатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Төрийн дээр сандайлсан нам, улс төрийг хариуцлагатай, сахилга баттай байлгах Үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо бол ард түмнээсээ шууд сонгогддог тогтолцоо юм.
Төрд хариуцлага, сахилга бат хамгаас чухал байгаа. Ерөнхийлөгч өөрөөсөө сахилга бат хариуцлагыг хэрэгжүүлснээр нийгэмд хариуцлага хэрэгжиж, ард түмэн маань сайхан амьдарна. Ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь биелүүлж хэрэгжүүлэх болно. Монголын заяа их, тусгаар тогтнол мандан бадрал үргэлж хүчирхэгжих байх болтугай” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.