Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

5 цагийн өмнө Засгийн газар
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон холбогдох албаныхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “… “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан.

Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангаж, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Энэ төсөл хэрэгжсэнээр Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижна. Стратегийн ордууд дээр 34, 50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө” гэлээ.

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.