“Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт-PDAC 2024” 92 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 03-06-ны өдрүүдэд Канад Улсын Торонто хотод зохиогдож байна.
Дэлхийн 130 гаруй орны уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид оролцож буй энэ удаагийн чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудаа манлайлан оролцож, нэгдлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрт хөрөнгө оруулах боломж, татварын орчин зэргийг танилцуулж байна.
Чуулганы эхний өдөр “Монголын өдөрлөг” арга хэмжээ зохиогдож, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Монгол нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт илтгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хэлэлцүүллээ.
Илтгэлээр нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг 30 компани хуулийн этгээдийн засаглал, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн уялдаа холбоог хангаж нэгдлийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор боловсруулж батлуулсан 2024-2028 оны дунд хугацааны стратеги, түүнд тусгагдсан зургаан байршилд байгуулах үйлдвэр, технологийн паркуудыг (ҮТП)-ийг танилцууллаа.
Энэ удаагийн чуулганд 133 улсын 24 мянга орчим төлөөлөгч, 1050 байгууллага, 487 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ жил ногоон эрчим хүч, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн асуудал нийлүүлэлтийн сүлжээ геополитик, критикал минерал, эрчим хүчний шилжилт зэрэг асуудлуудыг онцолж хэлэлцэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.