“Гашуун сухайт авто зам” ХХК нэг сарын турш “Бүү яар, Бусдыг хүндэл” аяныг энэ сарын 01-31-ний хугацаанд зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран дараах ажлуудыг зохион байгуулжээ.
Тодруулбал, тус сумдуудын Засаг даргын Тамгын газартай хамтран нөлөөллийн бүсийн малчдад шөнө оройн цагаар мал дайрагдах, осол гарахаас урьдчилан сэргийлэх түүнчлэн осол гарсан тохиолдолд авах яаралтай арга хэмжээ болон энэ талаарх холбогдох хууль тогтоомжийн танилцуулгыг хийсэн байна.
Мөн нөлөөллийн бүсийн зам дагуух малчдын 150 толгой бод малд цацруулагчтай хүзүүвч зүүх ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн авто зам дагуу тээврийн хэрэгсэлд дайрагдсан малын сэг зэмийг зориулалтын дагуу булшлах ажлыг хийж гүйцэтгэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.