“Гашуун сухайт авто зам” ХХК нэг сарын турш “Бүү яар, Бусдыг хүндэл” аяныг энэ сарын 01-31-ний хугацаанд зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу нүүрс тээврийн жолооч нарт замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, анхааруулга санамж хүргэн ажиллаж байгаа.
Энэ удаагийн аяны хүрээнд хэд хэдэн томоохон ажлуудыг хийж байгаа юм. Тодруулбал, зам тээврийн хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Гэрээт цагдаагийн хэлтэстэй хамтран Тавантолгой бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх нүүрс тээврийн хүнд даацын авто замыг ашиглаж буй нүүрс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж буй эсэх, хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах тухай 400 орчим нүүрс тээврийн жолооч нарт тараах материал олгожээ. Мөн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 200 орчим нүүрс тээврийн хэрэгслийн хурд хэмжиж анхааруулга, зөвлөмжийг өгч ажиллажээ.
Түүнчлэн нүүрс тээврийн жолооч нарын ажил, амралтын цагийн талаарх судалгааг хийжээ. Мөн судалгааны үр дүнг үндэслэн ажил, амралтын цагийн горим зөрчигдсөн аж ахуй нэгжүүдэд зөвлөмж хүргүүлж ажиллаж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.