Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бидний биед үүсдэг олон төрлийн өвчний 90 орчим хувь нь буруу хооллосноос үүсэлтэйг нотолсон байдаг. Иймээс хувь хүний-зөв хооллох соёл-хоол, хүнсээ зөв сонгон тохируулаагүйгээс үүсэх өвчин-түүнээс урьдчилан сэргийлэх талаархи мэдлэг онцгой үүрэгтэй.
Хоол хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх үед эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсаны улмаас хоол хүнс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. Мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн,торт, сүү, бяслаг, өндөг, салатзэрэг уураг, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, мөн бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үрждэг. Нэг нян 2 дахин их тоотой болж үржихэд ердөө 15 минут хангалттай, 6 цагийн дотор 1 нян 16 сая тоотой болж үржинэ. Иймээс хоол хүнсийг хөргөгчинд биш тасалгааны хэмд хадгалах нь хоол хүнсээр дамжих халдварт өвчний үүсгэгч нян тухайн хоол хүнсэнд үржиж хүн хэрэглэсэн тохиолдолд өвчлүүлэх эрсдэл үүсгэнэ.
Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, амт, үнэр, өнгө, гадаад байдлын хувьд өөрчлөлтгүй байдаг. Эдгээр үл үзэгдэгч бичил биетнүүд нь хүнстэй харьцаж буй газарт хүнс бэлтгэх тавиур мод, сав суулга, ширээний тавцан, аяга таваг угаагч порлон зэрэг гадаад орчинд хаа сайгүй тархсан байдаг. Мөн гарын ариун цэвэр сахиагүй, хүнстэй хүрэлцэх бүх гадаргуу, сав суулга зэргийг сайтар угааж цэвэрлээгүй тохиолдолд хүнсийг бохирдуулдаг.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.