Бид энэ удаагийнхаа “Эрүүл мэнд” буланд бэлгийн залгаар дамжих халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгийн халдварыг онцлон, хэвлийдээ тээж буй бяцхан үрд тань нөлөөлөх эсэх мэдээллийг бэлтгэлээ.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нийт халдварт өвчний 39-40 хувийг эзэлж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтад эрт орж, хамрагдах ёстой шинжилгээндээ хамрагдаагүй тохиолдолд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол цөөн биш байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй юм. Халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгээгүй, жирэмсэлсэн тохиолдолд тэмбүүгийн халдвар эхээс урагт халдах магадлал 60-70, төрсөн хүүхдийн 35-45 хувьд нь төрөлхийн тэмбүүтэй төрөх өндөр эрсдэлтэй байдаг байна.
Төрөлхийн тэмбүүгийн халдвар дамжих зам:
Төрөлхийн тэмбүү нь тэмбүүгийн халдвартай эхээс ихэсээр дамжин урагт халдварладаг. Урагт үзүүлж болох нөлөө нь тэмбүүгийн халдварын үе шат, эмчилгээ хийлгэсэн байдал, тухайн эмэгтэйн болон ургийн дархлааны тогтолцооны байдлаас хамаарна.
Тэмбүүгийн халдвартай урагт тулгарч болох эрсдэл:
Ураг жирэмсний эрт үед зулбах
Бага жинтэй төрөх, эх дотроо өсөлтийн саатал, өсөлтгүй болох
Дутуу төрөх
Хөгжлийн гажигтай төрөх
Амьгүй төрөх
Төрөлхийн тэмбүүтэй хүүхдэд илрэх шинж
Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдэд 40-50 хувь нь өвөрмөц шинж тэмдэг илэрнэ.
Ургийн элэг, дэлүү том байх
Нярайн шарлалт ужиграх
Лимфийн булчирхай үрэвсэх
Арьсаар цэврүүтэй төрөлхийн тэмбүүгийн халдварын үед гарах өвөрмөц тууралттай байх
Хожуу үед шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн яс сийрэгжилт эрчтэй явна.
Нүд, сонсгол, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарна.
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.