Х.Нямбаатарыг хотын даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хурал маргааш болно

2023-10-11 Мэдээ мэдээлэл


Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдаж авсан ногоон автобусны асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа огцроод байна. Тэгвэл НИТХ маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. НИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.